.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu

“Монголын Алт” Корпорацийн веб сайтад зочилсон танд баярлалаа

“Монголын Алт” \МАК\ ХХК нь 1993 онд анх үүсгэн байгуулагдсан, Үндэсний хөрөнгө оруулалттай, Монгол Улсын тэргүүлэх компаниудын нэг юм. Манай компани уул уурхай, барилгын материалын төсөл болон үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, агаарын тээвэр, үл хөдлөх хөрөнгө зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Бид үйл ажиллагааныхаа туршид улс, орон нутгийн төсөвт татвар төлөлтөөрөө тогтмол тэргүүлэгч байж ирсэн бөгөөд 2010 онд 99,1 тэрбум, 2011 онд 168 тэрбум төгрөгийн татвар төлсөн үзүүлэлтээрээ Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас хамтран зохион байгуулдаг “ТОП 150 аж ахуй нэгж”-ийн шалгаруулалтад хоёрдугаарт жагссан юм. Мөн 2012 онд манай компани улс, орон нутагт 160 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Үүний зэрэгцээ бид байгаль орчинд сөрөг нөлөөгүй, дэлхийд тэргүүлэх сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг үйл ажиллагаа, үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, улс эх орныхоо хөгжил, эдийн засагт даацтай хувь нэмэр оруулах томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.

Шинэ мэдээ