CLEAR

DREAM

MENU

CLEAR440 | CLEAR330 | CLEAR220

DREAM440 | DREAM330 | DREAM220

MENU ME-X | MENU ME-19 | MENU ME-IIC

WIDEX-ИЙН ТУХАЙ

Авьяаслаг менежер Erik Westermann, инженер Christian Topholm нар 1956 онд WIDEX фирмийг үүсгэн байгуулж, хамгийн анхны халаасны сонсголын аппарат зохион бүтээж байсан цагаас хойш хувьсал бүхий олон шинэ технологийг нэвтрүүлэн, дэлхийн даяар үйл ажиллагаа явуулдаг томоохон фирмүүдийн нэг болжээ. Одоогийн байдлаар тэд 2400 ажилтан албан хаагчтай бөгөөд үүнээс 900 ажилчин нь Дани улсын Копенхаген хотод байдаг төв оффист ажиллаж байна. Widex-н авьяаслаг инженерүүд 1995 онд дэлхийд хамгийн анхны дижитал сонсголын аппаратыг зохион бүтээснээр технологийн хөгжлийг өнөөгийн түвшинд хүрэх үндэс суурийг тавьсан.

Энэ үеэс эхлэн WIDEX-н технологийн давуу талыг дэлхий даяар мэдэрч, тэдний технологийг хэрэглэхийг хүссэн үйлчлүүлэгчдийн тоо улам бүр нэмэгдсэн.  Тэд үүгээр зогссонгүй цаг үргэлж амжилтаа бататган хэрэглэгчдийн хүсэлд сонирхолд нийцсэн сайн бүтээгдэхүүн гаргахын тулд шаргуу хөдөлмөрлөн, 2005 онд дижитал технологийг улам сайжруулсан дэвшилтэт технологи болох “Нэгдсэн дохио боловсруулалтын -ISP” технологийг нэвтрүүлснээр сонсголын аппарат үйлдвэрлэгчдийн дунд өөрийн байр сууриа улам баталгаажуулж, технологиор тэргүүлэгч гэдгээ нотолж чадсан.

Үүнээс хойш 2006-2010 оны хооронд ISP технологоо дахин шинэчилж Dual ISP, C-ISP технологийг нэвтрүүлсэнээр технологийн цоо шинэ хувьслыг хийж чаджээ. Одоогийн байдлаар дэлхийн 100 оронд байрлах өөрийн салбар, төлөөлөгч, дистрибьютер компаниар дамжуулан бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэж байна.

Хэрэглэгчдийн сэтгэгдэлээс

Би “Мон-Анир” компанийн бүтээгдэхүүнүүд дундаас энэхүү СУПЕР 440 сонсголын аппарат их таалагдсан. Хэмжээ овор багатай хэрэглэхэд хялбар өнгө үзэмж сайтай бараг аппарат зүүсэн юм шиг харагдахгүй маш сайн сонсогдох юм билээ.
Өмнө нь надад тулгамддаг байсан сонсголын асуудал маш хэцүү байсан л даа. Одоо бол би Clean аппаратыг хэрэглэснээс хойш яг л өөрийнхөө чихээр сонсож байгаа мэт ямар ч асуудалгүй байдаг болсонд бид маш их баяртай байна.