МАК Евро Цемент үйлдвэр
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах "МАК Евро цемент" үйлдвэр нь 2017 онд ашиглалтад орсон бөгөөд дэлхийд тэргүүлэгч Европ компаниудын шилдэг арга туршлага, техник технологийг ашиглан эх орны эрдэс, түүхий эдээр баялаг бүтээж буй Монголын анхны робот лабораторитой, бүрэн автомат, байгаль орчинд ээлтэй, хуурай аргын цементийн үйлдвэр юм.
Жилийн үйлдвэрлэлийн хүчин чадал
Цемент
1,070,000 тонн
Чулуунцар
1,000,000 тонн
Шохой
100,000 тонн
Үйлдвэрийн давуу тал
Цементийн үйлдвэрлэлийн технологийг тодорхойлогч 140 гаруй жилийн түүхтэй Данийн Вант улсын FLSmidth компанийн дэвшилтэт техник, технологи, тоног төхөөрөмж болон арга туршлагын дагуу өндөр чанарын цемент үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Робот лабораториор түүхий эд болон чанарыг тогтмол хэмждэг тул хүний үйл ажиллагаанаас хамаарсан эрсдэл үүсэхгүй, чанарын тогтвортой байдлыг бүрэн хангадаг.
30-50% БАГА
Ус ашиглалт
SRC, WRC
Тусгай зориулалтын цемент үйлдвэрлэх анхны үйлдвэр
3 ДАХИН БАГА
Эрчим хүч зарцуулалт
ЭКО ҮЙЛДВЭРЛЭЛ
Хүлэмжийн хий, утаа, тоосны хаягдал бага
Стандарт
МАК Цемент ХХК нь 2020 онд цементийн чанарын Европ стандартуудыг хангаж, уг стандартуудыг үндэсний болгон батлуулан салбарын хэмжээнд цементийн шинэ MNS EN стандартыг бий болгосон. Европын 14 стандартын шаардлага хангасан өндөр чанартай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
14 MNS EN
Шинээр батлуулсан Европ стандартууд
6 MNS
Шалгуур хангасан үндэсний стандартууд
1 ISO
Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартууд
Бидний технологи