1993 - 2003
Геологи, хайгуул, уул уурхайг эхлүүлсэн 10 жил
1993
12-р сарын 14-нд “Монголын Алт” (МАК) ХХК үүсгэн байгуулагдав.
1994
Төв аймгийн Заамар сумын нутаг Их Галтын шороон ордод анхны алтны уурхай байгуулагдаж, олборлолтоо эхэллээ.
1995
Бумбатын алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулах “Бумбат” ХХК-ийг Канад улсын "MGR" компанитай хамтран байгуулав.
1997
Монгол Улсын алтны үндсэн ордыг ашиглах анхны үйлдвэр болох “Бумбат” үйлдвэр ашиглалтад оров.
1998
Монгол Улсын Засгийн Газар ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулж эхэлсэн бөгөөд “Монголын Алт” (МАК) ХХК нь 1998 оноос хойш 25 жил тасралтгүй шилдэг аж ахуйн нэгжээр шалгараад байна.
1999
Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Цагаансуваргын зэс молибденийн ордод хайгуул хийх тусгай зөвшөөрөл авав.
2000
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Алагтолгойн нүүрсний ордод Элдэвийн нүүрсний уурхайг нээв.
2002
Нарийн Сухайтын нүүрсний ордын тодорхой хэсэгт олборлолт, экспортын борлуулалт хийх зорилгоор Монгол-Хятадын хамтарсан “Чинхуа МАК-Нарийнсухайт” ХХК-ийг байгуулав.
2002
Элдэвийн нүүрсний уурхайгаас Замын-Үүд боомтоор Монгол Улсын анхны нүүрсний экспортыг хийв.
2003 - 2013
Уул уурхайг төрөлжүүлэн хөгжүүлсэн 10 жил
2004
Алтны үндсэн ордын Бумбат үйлдвэрт технологийн шинэчлэл хийж, хоногт 500 тн хүдэр боловсруулах CIP гидрометаллургын хэсгийг ашиглалтад өгөв.
2005
Цагаан Суваргын ордын зэсийн хүдрийг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт хагас үйлдвэрийн туршилтад оруулан, баяжмал үйлдвэрлэх туршилт судалгааны ажлыг гүйцэтгэв.
2006
БНХАУ-ын Сэхэ боомтоос Нарийн Сухайтын уурхай хүртэлх 35 кВт, уурхайгаас Овоотын отряд, Өмнөговь аймгийн Гурвантэс сум хүртэлх 10/40 кВт-ын өндөр хүчдэлийн шугам барьж ашиглалтад оруулав.
2007
Элдэвийн нүүрсний уурхайд нүүрсний анхны хуурай баяжуулалтын FGX-12 төхөөрөмжийг ашиглалтад оруулав
2008
“Монголын Алт” (МАК) ХХК Нарийнсухайтын уурхайгаас Шивээхүрэн боомтын анхны нүүрсний экспортыг гүйцэтгэв.
2010
Нарийнсухайтын уурхай 5.4 сая тонн нүүрс экспортолж, Монгол Улсын нүүрсний салбарын дээд амжилт тогтоож байв.
2011
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Элдэвийн уурхайг түшиглэн Хагас коксын үйлдвэрийг ашиглалтад оруулав.
2012
Нарийнсухайтын уурхай 3 дахь жилдээ дараалан нүүрсний экспортоор Монгол улсад тэргүүлэв.
Чойрын 220/110/35/6 кВ-ын дэд өртөөний өргөтгөл, Чойр-Хөх Цавын цементийн төсөл хүртэлх 60 км зайд 110 кВ-ын ЦДАШ, Цементийн үйлдвэрийн 110/10 кВ-ын дэд өртөөний барилгын ажлыг дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгөв.
“Монголын Алт” (МАК) ХХК нь Данийн FLSmidth компаниас цементийн үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж худалдан авах гэрээ байгуулав
2013-2023
Аж үйлдвэрлэлийг хөгжүүлсэн
10 жил
2015
ХБНГУ-ын дэлхийд тэргүүлэгч HESS AAC Systems компанийн тоног төхөөрөмж бүхий Монголын анхны бүрэн автомат хийт бетоны үйлдвэрийг ашиглалтад оруулав.
2017
Данийн FLSmidth компанийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, Монголын анхны бүрэн автомат робот лабораторитой, 1 сая тоннын хүчин чадалтай хуурай аргын цементийн үйлдвэрийг ашиглалтад оруулж, импортыг орлох МАК Евро Цемент бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхлэв.
2019
Европын тэргүүлэх брэндүүдийн бүрэн болон хагас автомат тоног төхөөрөмж бүхий МАК Евро Виндоор цонх, хаалганы үйлдвэрийг ашиглалтад оруулав.
2022
Жилд 111 мянган м2 дөрвөлжин хоолой, 40 мянган м2 дугариг хоолой үйлдвэрлэх хүчин чадал бүхий МАК Евро Венти агаар сэлгэлтийн хоолойн үйлдвэрийг ашиглалтад оруулав.
2023
МАК Евро Цемент үйлдвэрийг түшиглэн 100 мянган тоннын хүчин чадал бүхий Шохойн үйлдвэрийг ашиглалтад оруулав.
5G сүлжээ, AGV дэвшилтэт технологид суурилсан ухаалаг гарцын систем бүхий “Шивээхүрэн” чингэлэгт тээврийн терминалыг бүтээн байгуулав.
Япон улсын 90 гаруй жилийн түүхтэй Aizawa групптэй хамтран өндөр чанарын бетон зуурмаг үйлдвэрлэх МАК Конкрит үйлдвэрийг ашиглалтад оруулав.
Бүтээгч Монголын төлөө