МАК Евро Венти үйлдвэр
Улаанбаатар хотоос 50 км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах “МАК Евро Венти” үйлдвэр нь 2022 онд ашиглалтад орсон бөгөөд Швейцар Улсын дэлхийд тэргүүлэгч “SPIRO INTERNATIONAL”, ХБНГУ-ын “SCHRODER GROUP” компанийн хагас болон бүрэн автомат тоног төхөөрөмжтэй бөгөөд эдгээр компаниудын арга туршлага, чанар, стандартыг Монгол улсад нутагшуулан өндөр чанарын ган агааржуулах хоолой үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.
Жилийн үйлдвэрлэлийн хүчин чадал
Агааржуулалтын дөрвөлжин ган хоолой
111,000 м2
Агааржуулалтын дугариг ган хоолой
40,000 м2
Стандартууд
МАК Евро Венти үйлдвэр нь ган агааржуулалтын хоолойн бат бөх байдал, даралт авах чадвар, битүүмжлэл, дагалдах хэрэгслүүдэд тавигдах EN Европ стандартуудыг бүрэн хангасан. Мөн байгууллагын удирдлагын болон байгаль орчны ISO олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн тогтвортой үйлдвэрлэл явуулж байна.
2 EN
Шалгуур хангасан
Европ стандартууд
2 ISO