Хүний нөөцийн бодлого
“Монголын Алт” (МАК) ХХК нь 1993 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай хувийн хэвшлийн компани. Геологи хайгуулаас эхлэн хариуцлагатай уул уурхай, үйлдвэрлэлийг хөгжүүлэгч болтлоо амжилттай ажиллаж байгаа нь манай компанийн 4,000 гаруй чадварлаг, эвсэг хамт олны уйгагүй хөдөлмөр юм.
Бид компанийн эрхэм зорилго, стратеги төлөвлөлттэй уялдуулан чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх, үндэсний шилдэг мэргэжилтэнтэй ажил олгогч байх, мэдлэг чадвар, хамтын ажиллагаа бүхий үнэт капиталыг бүрдүүлэх, орчин үеийн хүний нөөцийн менежментийн арга, техник технологийг ашиглан өндөр бүтээмжтэй ажиллахад чиглэсэн хүний нөөцийн бодлого хэрэгжүүлж байна.
Та бидэнтэй нэгдсэнээр
-
Салбартаа тэргүүлэгч, ур чадвар бүхий чадварлаг, эвсэг хамт олонтой ажиллах
-
Hard & Soft ур чадваруудаа хөгжүүлэх, тасралтгүй суралцах
-
Өсөж дэвших боломжууд, карьер төлөвлөлт
-
Орчин үеийн техник, технологийн дэвшил
-
Ажиллах таатай орчин, нөхцөл
-
Өрсөлдөхүйц цалин урамшуулал, хангамж


Шинэ ажилтны дасан
зохицлын хөтөлбөр

Олон нийтийн арга хэмжээ

Боловсрол, сургалт, хөгжил

Нээлттэй сонирхлын клубууд
Цалин, урамшууллын бодлого
"Монголын Алт" (МАК) ХХК байгууллагын 30 жилийн ойгоо тохиолдуулан цалин, урамшууллын бодлогоо шинэчлэн дараах боломжуудыг нийт үндсэн ажилтнууддаа олгож байна.
Манай баг олон улсын стандартад нийцсэн сонгон шалгаруулалтын арга, хэлбэрүүдийг ашиглаж, чадварлаг ажиллах хүчнийг бүрдүүлэх зорилгоор тухайн ажлын байранд тавигдах шаардлага, ур чадваруудыг хангалттай түвшинд эзэмшсэн ажил горилогчийг сонгох зарчмыг баримтлах ба мэдлэг, ур чадваруудын түвшнийг ярилцлагын болон мэргэжлийн шалгалтууд, дасгал /кейс/ ажиллуулан шинжилгээ хийлгэх, зан төлөв тодорхойлох зэрэг аргуудыг ашиглан хүний нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна.


Анхан шатны
ярилцлага
/Онлайн болон биечилсэн/

%20ok.png)
Хоёр дахь шатны ярилцлага
/Мэргэжлийн/


Анкет хүлээн авах


Тест, сорил авах

