top of page
DJI_0329.jpg

MAK-ERS

"Монголын Алт" МАК ХХК өдгөө нийт 28 газар, нэгж, 4000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа эрхэлж байна. Монгол Улсын нийгэм, эдийн засагт нөлөө бүхий төслүүд хэрэгжүүлж буй МАК-ийн бодлого, стратегид ногоон хөгжил, нийгмийн хариуцлага, ажилтнуудын нийгмийн хангамж онцгой байр суурь эзэлж байна.

Байгууллагын дотоод арга хэмжээ

"Монголын Алт" (МАК) ХХК, түүний охин болон салбар компани, үйлдвэр, уурхайн нийт ажилтнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, авьяас, ур чадварыг нь дэмжих зорилготой байгууллагын урлаг, спортын дотоод арга хэмжээг 2018 оноос хойш тав дахь жилдээ зохион байгуулж байна. Жил бүр урлаг, спортын 10 гаруй нэр төрлийн тэмцээн, уралдааныг уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд байгууллагын 30 жилийн ой тохиосон 2023 онд 15 төрлийн спортын тэмцээнд нийт 1558 ажилтныг хамруулжээ. 

Oron suuts.jpg

Ажилчдыг дэмжих бодлого

Компани үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш үр бүтээлтэй, амжилттай ажилласан ажилтнууддаа орон сууц өмчлүүлэх, эзэмшүүлэх эрх олгож ирсэн байдаг. 2023 оны байдлаар МАК нийт 140 гаруй ажилтны орон сууцны асуудлыг шийдвэрлээд байна. ​

Oron suuts 2.jpg

Ажилчдыг дэмжих бодлого

2020 онд компаниас хэрэгжүүлсэн "Мөрөөдлийн байшин" төсөлд МАК Евро Блок, МАК Евро Солюшн, МАК Евро Цемент, МАК Евро Виндоор нэрийн бүтээгдэхүүн нийлүүлж, компанидаа 10 гаруй жил тасралтгүй ажилласан Нарийнсухайтын уурхайн засварын инженер Б.Батцог болон түүний гэр бүлд 56 м.кв байшин бэлэглэсэн юм. 

bottom of page