МАК Евро Венти үйлдвэр
Улаанбаатар хотоос 50 км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах “МАК Евро Венти” үйлдвэр нь 2022 онд ашиглалтад орсон бөгөөд Швейцар Улсын дэлхийд тэргүүлэгч “SPIRO INTERNATIONAL”, ХБНГУ-ын “SCHRODER GROUP” компанийн хагас болон бүрэн автомат тоног төхөөрөмжөөр Европ стандартын дагуу өндөр чанарын ган агааржуулах хоолойг үйлдвэрлэж байна.
Үйлдвэр эхний ээлжинд жилд 111 мянган м2 евро стандартын дөрвөлжин хоолой үйлдвэрлэж байгаа бөгөөд дараагийн шатанд дугараг, спираль хоолой үйлдвэрлэх хэсгээр өргөтгөл хийхээр төлөвлөж байна.
Үйлдвэрлэлийн хүчин чадал
Агааржуулалтын дөрвөлжин ган хоолой
111,000 м2/жил
Агааржуулалтын дугариг ган хоолой
40,000 м2/жил
Стандартууд
МАК Евро Венти үйлдвэр нь ган агааржуулалтын хоолойн бат бөх байдал, даралт авах чадвар, битүүмжлэл, дагалдах хэрэгслүүдэд тавигдах EN Евро стандартуудыг хангасан. Мөн байгууллагын удирдлагын болон байгаль орчны ISO олон улсын чанарын стандартыг нэвтрүүлэн үйл ажиллагаа явуулж байна.
2 EN
Шалгуурыг хангасан
Европ стандартууд
2 ISO