Нарийнсухайтын уурхай
“Монголын Алт” (МАК) ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Нарийнсухайтын ордод 2007 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тус уурхай нь ашиглалтад орсон цагаасаа хойш улс, орон нутгийн төсөвт 1.3 их наяд төгрөгийг төвлөрүүлээд байна. 2018 онд Монгол улсад анх удаа гурван бүтээгдэхүүнт гидроциклонт бүхий дэвшилтэт технологийг ашиглан жилд нэг сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий үйлдвэр ашиглалтад оруулсан.
“Монголын Алт” (MAK) ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр дахь Нарийн Сухайтын уурхайн ажлыг эхлүүлснээс хойш 15 жилийн хугацаанд 37.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг дэд бүтэц, байгаль орчныг хамгаалах, ажлын байрыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих, соёлын өвийг хамгаалах зэрэг ажилд зарцуулаад байна.
Бүтээн байгуулалт
Нарийнсухайтын уурхай нь 1000 гаруй ажилтантай ба нийт ажилтнуудын 20 хувийг орон нутгаас бүрдүүлж байна. Уурхайн ажиллагсдын ажиллаж, амьдрах тав тухтай орчныг бий болгох зорилгоор орон нутгийн ажилчдын 8 айлын орон сууц, ажилчдын байр, зочид буудал, 180 хүний хүчин чадалтай зоогийн газар, хувцас угаалгын газар, анхан шатны тусламж үзүүлэх эмнэлэг, спорт заал, тоглоомын өрөө, хүнсний нарийн ногооны хүлэмж, машин угаалга зэрэг бүхий л үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн цогц шийдэл бүхий байгууламжуудыг ашиглалтад оруулсан.
Тухайн бүс нутагт сүүлийн үеийн дэвшилтэд технологийг нэвтрүүлсэн гаалийн хяналтын цогцолбор, хилийн шалган нэвтрүүлэх гарц-хаалгуудыг барьж ашиглалтад оруулснаар боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, хил, гааль, мэргэжлийн хяналт, иргэний бүртгэл харьяатын байгууллагын ажилтнуудын ажиллах орчин нөхцөл сайжирсан.