Барилгын салбар дахь бүтээн байгуулалтын улирал эрчимжиж цементийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж байгаа үед Цемент Шохой ТӨХК-ийн үйл ажиллагаа доголдсон нь салбарын үйл ажиллагаанд нөлөөлж байна. Тиймээс тус салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж буй үндэсний үйлдвэрлэгч компаниуд эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх зорилготойгоор нөөц бололцоогоо бүрэн дайчлан ажиллаж байна. “МАК Цемент” ХХК-ийн хувьд 100% дотоодын ажиллагсдаас бүрдсэн 800 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хамгийн сүүлийн үеийн техник, технологиор өдөрт 3000 тонн өндөр чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж, улс орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байна. Түүнчлэн цар тахлын нөлөөгөөр улс орны эдийн засагт хүндрэл учирч дотоодын хүнс, түлш, шатахуун зэрэг бүх төрлийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь үйлдвэрлэгч компани бүрт сорилт байгаа билээ. Тиймээс МАК Цемент ХХК нь эрсдэлийг давж, хэвийн, тогтвортой үйлдвэрлэлийг хангахад голчлон анхаарч байна.
Үндэсний үйлдвэрлэгч МАК Цемент ХХК