“Монголын Алт” (МАК) ХХК өв уламжлал, ёс заншлаа хүндэтгэж, долоодугаар сарын 11-ний өдөр “Хүй долоон худаг” дахь “МАК Дэнж” дээр “MAK Naadam Festival” арга хэмжээг зохион байгууллаа. Байгууллагын тэмдэглэлт баяруудад ажилтнууд гэр бүлийн хамтаар оролцох боломж тэр бүр гардаггүй. Үүнийг харгалзан үзэж, жил бүрийн наадамд ажилтнуудын гэр бүлийг хамруулан өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай.
Наадмын чимэг болсон хүчит 64 бөхийн барилдааны түрүү бөхийг даагаар, байгууллагын 30 жилийн тэгш ойг бэлгэдэн 30 даага уралдуулж, түрүү магнай хүлгийг мотоциклоор байллаа. Мөн сурын харваанаас гадна уламжлалт Шагайн харваан тэмцээнийг ганцаарчилсан болон багийн төрлөөр зохион байгуулж, нийт 50 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм.
Мөн энэ өдөр Нарийн сухайтын уурхайн ажилтнууд 15 жилийн ойгоо тохиолдуулан “NS Naadam Festival” арга хэмжээг зохион байгуулж, ажилтнуудын хийсэн үндэсний хэв шинж бүхий гар урлалын бүтээлээр үзэсгэлэн гаргаж, баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ.