"Монголын Алт" (МАК) компанийн Бодлогын Зөвлөлийн Дарга Б.Нямтайшир “Баяртай үдэш” ярилцлагын нэвтрүүлэгт оролцлоо.
Энэ үеэр "Эрдэс түүхий эдэд түшиглэн, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл явуулах нь улс орны хөгжлийн үндэс суурь байдаг. Бид барууны хамгийн дэвшилтэт техник, технологийг эх орондоо нутагшуулах замаар барилгын материалын үйлдвэрлэлийн салбарыг дотооддоо хөгжүүлж байна. Тэр дундаа Монгол инженерүүд дэлхийн түвшний чадварт суралцаж, өндөр чанарын барилгын материалыг үйлдвэрлэх зорилтоо үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж байна" гэж онцолсон юм.
Ярилцлагыг бүтнээр нь дараах холбоосоор үзнэ үү.