Дундговь аймгийн Баянжаргалан сумын малчид "Ботгонд Бонус 2024" хөтөлбөрийн урамшууллаа гардан авлаа.
Өнгөрсөн онд тус сумын 18 өрх нийт 73 ботго бойжуулсан байна. Мөн хөтөлбөрийн хүрээнд 166 ахмад настанд сар шинийн баярын угтсан гарын бэлэг гардуулж хүндэтгэл үзүүллээ.