БНХАУ-ын China Daily сонин МАК компанийг тусгай нийтлэлдээ онцоллоо.
Монгол улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд уг ойн хүрээнд China Daily сонин хоёр улсын бизнесийн түншлэл, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар "Mongolia Special" хэмээх тусгай нийтлэл бэлтгэсэн байна.
Энэхүү нийтлэлд МАК компанийг:
Монгол улсаас БНХАУ-д нүүрс экспортолсон анхны компани
Монгол, Хятадын бизнесийн харилцаанд тогтвортой, сайн түншлэлийн жишиг тогтоогч
Шивээхүрэн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөлд манлайлагч
Хоёр улсын аялал жуулчлал, агаарын тээврийн салбарыг хослуулан хөгжүүлж буй компани
Мөн тогтвортой хөгжил, ногоон ирээдүйд анхаарч БНХАУ-ын тэргүүлэх компаниудтай түншлэгч хэмээн онцолжээ.
China Daily сонин нь 530 мянга гаруй захиалагчтай, цахим хуудасны мэдээлэл нь өдөр бүр 40 сая гаруй хүнд хүрдэг БНХАУ-ын тэргүүлэх өдөр тутмын хэвлэл юм.
Энд дарж нийтлэлийг дэлгэрэнгүй унших боломжтой.