"Ботгонд Бонус" хөтөлбөрийн буухиа Дорноговь аймагт үргэлжиллээ
- Ariunbold Batchuluun
- Jan 30, 2024
- 1 min read

"Монголын Алт" МАК ХХК Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 32 өрхийн малчдад "Ботгонд Бонус" хөтөлбөрийн урамшуулал олгож, 295 ахмад настанд сар шинийн гарын бэлэг гардуулан хүндэтгэл үзүүллээ. Өнгөрсөн онд тус сумын шинээр бойжсон ботгоны тоо 59-өөр нэмэгджээ.