"Ботгонд Бонус" хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын малчдад 845 ботгоны урамшуулал гардууллаа. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш Гурвантэс сумын тэмээн сүргийн тоо 2200 гаруйгаар, Өмнөговь аймгийн тэмээн сүргийн тоо 3700 гаруйгаар тус тус өссөн байна. Мөн МАК компани тус сумын 525 ахмад настанд сар шинийн гарын бэлэг гардуулж, хүчит бөхийн барилдаан ивээн тэтгэлээ.
top of page
bottom of page