top of page

Европ стандарт, технологийн дагуу хаалга цонх, агааржуулалтын хоолой үйлдвэрлэж байна


MAK Euro Windoor

Монголын Алт (МАК) ХХК-ийн МАК Евро Виндоор хаалга цонхны үйлдвэр нь 2019 онд ашиглалтад орсон гурван төрлийн материалаар хаалга, цонх үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр юм. Барилын хаалга, цонх хамгаалалт болон дизайны үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэдэг онцлогтой бүтээгдэхүүн билээ. Тэр ч утгаараа МАК Евро Виндоор үйлдвэр хамгаалалтын шаардлагад бүрэн нийцсэн бүтээгдэхүүнийг хуванцар, модон, хөнгөн цагаан материалаар үйлдвэрлэж байна. 


Тодруулбал, уг үйлдвэр нь 7,000 мкв талбайтай ба жилд:

- 30,000м2 хуванцар /PVC/ цонх, хаалга

- 30,000м2 хөнгөн цагаан хаалга, цонх, фасад

- 30,000 м2 шилэн багц

- 6000м2 модон цонх, хаалга үйлдвэрлэх хүчин чадалтай юм.


Барилгын материал үйлдвэрлэлийн салбар дахь ижил төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс ялгарах гол онцлог нь технологийн давуу тал юм. МАК Евро Виндоор үйлдвэр нь МАК-ийн бусад үйлдвэртэй адил Евро стандартын үйлдвэр бөгөөд европ технологи ашигласнаар өндөр чанарын дуу тусгаарлалттай, дулаан алдагдалгүй, хулгай орохоос бүрэн сэргийлсэн нарийн технологи бүхий эдэлгээ сайтай хаалга, цонхыг зах зээлд нийлүүлж байна.


Тодруулбал, хуванцар, хөнгөн цагаан хаалга цонх үйлдвэрлэлдээ ХБНГУ-ын SCHUCO, ALUPLAST, Грек улсын ETEM, Туркын ASAS, PROLINE брэндийн дээд зэргийн чанартай профилийг ашигладаг. Харин модон цонх, хаалганы үйлдвэрлэлдээ мод боловсруулах технологиор дэлхийд тэргүүлэгч WEINIG группийн тоног төхөөрөмжийг ашиглан ОХУ-ын модон бэлдцээр хаалга, цонх үйлдвэрлэж байна.


Барилгын цонхны дулаан техникийн үзүүлэлт сайн байх эсэх нь цонхны 80-90 хувийг эзэлж буй шиллэгээ буюу шилэн багцаас шууд хамаардаг. Тиймээс цонхны шилэн багцын дулаан техникийн үзүүлэлтийг сайжруулснаар барилгын дулаан алдагдал буурах бүрэн боломжтой. МАК Евро Виндоор үйлдвэрийн шилэн багц үйлдвэрлэх хэсэг нь LISEC компанийн тоног төхөөрөмжийг ашиглан 2400х3600мм хүртэлх хэмжээгээр хэрэглэгчийн хүсэл шаардлагад нийцүүлэн 2-3 давхар, тусгай Low-E түрхлэгтэй болон энгийн шилэн багц үйлдвэрлэн бүтээгдэхүүндээ ашиглаж байна. Харин шилэн багц боловсруулах хэсэгт Италийн FRATELLI PEZZA брэндийн Mistral EV260 шил цайруулах тоног төхөөрөмжөөр энгийн, хөнгөн, ууссан, сийлбэртэй, хэсэгчилсэн гэсэн 5 төрлийн цайруулалт хийж байгаа юм.


МАК Евровиндоор хаалга, цонхны үйлдвэр болон МАК Евро Венти агааржуулалтын хоолойн үйлдвэрүүд нь үйл ажиллагаандаа ISO 9001:2016 Чанарын менежментийн тогтолцооны стандарт, ISO 45001:2018 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо, ISO 14001:2016 Байгаль орчны менежментийн тогтолцооны стандартуудыг нэвтрүүлэн мөрдөн ажиллаж байна. Ингэснээр  дотоодын барилгын материал үйлдвэрлэлийн чанар, стандартыг дээшлүүлэхээс гадна дэлхийд тэргүүлэх Европ технологиор үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүдээ олон улсын чанарын стандартад нийцсэн болохыг баталгаажуулж байгаа юм.  Мөн хүрээлэн буй орчинд учруулах сөрөг нөлөөллийг хянан бууруулж, ажлын байран дахь аюулгүй байдлыг нэмэгдүүлэх зэргээр олон улсын сайн туршлагуудаас хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа улам сайжруулах боломж бүрдсэн юм.


bottom of page