top of page

МАК Евроблокийн үйлдвэр олон улсын нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудыг баталгаажуулав


Барилгын материалын импортын хараат байдлыг халж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж буй “Монголын Алт” (МАК) ХХК-ийн цемент болон блокын үйлдвэр олон улсын менежментийн тогтолцооны стандартуудыг хэрэгжүүлж байгааг баталгаажууллаа.


"Монголын Алт" ХХК-ийн Евроблок үйлдвэрийн үйл ажиллагаанд ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын менежментийн тогтолцоо олон улсын стандартын аудитдаа амжилттай хамрагдан баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа. Мөн энэ өдөр “МАК Цемент ХХК” ISO 45001:2018 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн стандартын нэгдсэн аудитыг амжилттай давсныг менежментийн тогтолцооны баталгаажуулалтын “Монсертф ХХК” батламжилсан юм.

Монсертф ХХК-ийн Ерөнхий захирал Г.Билгүүн

“Монголын Алт” (МАК) ХХК-ийн Евро блок үйлдвэрийн дарга Д.Бадамдамдин


Ийнхүү импортыг орлон, гадагш урсах валютын урсгалыг зогсооход хувь нэмрээ оруулж буй “Монголын Алт” МАК ХХК-ийн евро стандартын цемент, блокын үйлдвэрүүд олон улсын менежментийн тогтолцооны стандартуудыг нэвтрүүлснээр олон улсын сайн туршлагуудаас хэрэгжүүлж, давуу талаа сайжруулан үйл ажиллагаагаа нэг шат ахиулах нөхцөлийг бүрдүүллээ. Энэхүү гэрчилгээ нь Монсертф ХХК-ийн 301, 302 дахь байгууллагын баталгаажуулалт бөгөөд “Олон улсын итгэмжлэлийн форум”-ын гишүүнчлэл бүхий 162 улсад харилцан хүлээн зөвшөөрөх гэрээний нөхцөлийг бүрэн хангах юм байна.

Монсертф ХХК-ийн Тэргүүлэх аудитор Б.Энхтөгс

bottom of page