top of page

МАК компани 2023 онд улс, орон нутгийн төсөвт нийт ₮357.3 тэрбумын татвар, хураамж төллөө

MAK company tax

Аж үйлдвэржилт, хүнд үйлдвэрлэлийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан 4000 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар хангаж буй "Монголын Алт" МАК компани 2023 оны "Хамгийн их татвар төлсөн шилдэг 10 татвар төлөгч"-ийн нэгээр шалгарлаа.


Тодруулбал, МАК-чууд бид 2023 онд улс, орон нутгийн төсөвт нийт ₮357.3 тэрбумын татвар, хураамж төвлөрүүлжээ. Үүнээс үйл ажиллагаа явуулж буй орон нутаг болон дүүргийн төсөвт төвлөрүүлсэн татварыг ангилан харвал:


  1. Өмнөговь аймаг: ₮5.2 тэрбум

  2. Хан- Уул дүүрэг: ₮2.4 тэрбум

  3. Төв аймаг: ₮1.2 тэрбум

  4. Налайх дүүрэг: ₮175.5 сая

  5. Дорнод аймаг: ₮61.1 саяын татвар тус тус төлсөн байна.


bottom of page