Хүний нөөцийн салбарын шилдгүүдийг шалгаруулах "Good Workplace Awards 2024" арга хэмжээнд нийт 270 гаруй компани оролцож МАК компани "Family Supportive" номинацийн эзэн боллоо.
Эх орны эрдэс түүхий эдэд түшиглэн Аж үйлдвэрийн салбарыг цогцоор нь хөгжүүлэх алсын хараатай МАК компани нийт ажилтнуудаа дэмжих 6 төрлийн бодлогыг хэрэгжүүлж байна. Мөн өнгөрсөн хугацаанд 140 гаруй ажилтныхаа орон сууцны асуудлыг шийдвэрлээд байна.
Хүүхдийн сургалтын төлбөрийн дэмжлэг
Тэтгэврийн хуримтлал
Жилийн 10 сая төгрөг хүртэлх нөхөн төлбөр бүхий эрүүл мэндийн даатгал
Жилд 6 удаагийн цалинтай чөлөө
KPI урамшуулал
Ажилласан жилийн нэмэгдэл