МАК компани Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн 2023 оны жагсаалтад 4-р байрт эрэмбэлэгдлээ.
Аж үйлдвэрийн салбарт түүчээлж импортыг орлох 7 төрлийн барилгын материалын үйлдвэрлэл явуулж буй Монголын Алт МАК компани групп компанийн эрэмбээр 3-р байрт бичигдсэн байна.
Монгол Улсын Засгийн газраас Үндэсний шилдэг компаниудыг 1998 оноос эхлэн шалгаруулсан бөгөөд МАК-чууд бид сүүлийн 26 жилийн турш Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгжээр дараалан шалгараад байна.
Өнгөрсөн хугацаанд бид улс, орон нутгийн төсөвт нийт 3 их наяд төгрөгийн татвар, хураамж төлж, 4,000 гаруй тогтвортой ажлын байр бий болгож, 1200 гаруй ханган нийлүүлэгч компаниас худалдан авалт хийж, олон улсын 100 гаруй компанитай түншилж байна.
Улс, эх орныхоо нийгэм, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж буй бүтээгч МАК-чууд та бүхэндээ болон нийт харилцагч, хамтран ажиллагч компаниуддаа баяр хүргэж, талархал илэрхийлье!