
МАК компани 2023 оны Шилдэг аж ахуйн нэгжүүдийн туг өргөх ёслолд оролцож, МҮХАҮТ-ын гадна тугаа мандууллаа. Бид 2023 онд Шохойн үйлдвэр, "MAK Concrete" Бетон зуурмагийн үйлдвэр, Хуванцар поддоны үйлдвэр зэрэг 3 шинэ үйлдвэр ашиглалтад оруулж, 1.6 МВт-ын хүчин чадал бүхий Нарны цахилгаан станцын угсралтын ажлыг гүйцэтгэж, аж үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх зорилтоо үе шаттай хэрэгжүүлсээр байна.