"Монголын Алт" (МАК) ХХК нь 2015 оноос барилгын материалын үйлдвэрлэлээ эхлүүлж, Монгол инженерүүдийн ур ухаанаар дэлхийн стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. MAK Building Materials буюу МАК-ийн барилгын материал үйлдвэрлэлийн хүрээнд олон улсын 100 гаруй компанитай хамтран ажиллаж, барилгын материал үйлдвэрлэлийн салбарт 1500 гаруй ажлын байр бий болгоод байгаа юм. Түүнчлэн ногоон хөгжлийг эрхэмлэх стратегийн хүрээнд усны хаягдалгүй, эрчим хүчний хэмнэлттэй үйлдвэрлэл явуулж, байгальд ээлтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
top of page
bottom of page