top of page

МАК Цемент ХХК 2022 оны шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

Импортыг орлох, Евро стандартад бүрэн нийцсэн, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “МАК Цемент” ХХК өнгөрсөн онд нийт ₮18.8 тэрбумын татвар төлж "Шилдэг татвар төлөгч"-өөр шалгарлаа. Ингэснээр Монголын Том сегментийн шилдэг 900 ААН-ийн 10 дугаарт эрэмбэлэгдэж байгаа юм. Үндэсний аюулгүй байдлын гол бүтээгдэхүүн болох цементийг эх орондоо үйлдвэрлэж эхэлснээс хойш бид нийт ₮100 тэрбумын татвар, хураамжийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлээд байна.


Тус үйлдвэр нь жилд 1,070,000 тонн цемент, 1,000,000 тонн чулуунцар, 100,000 тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай. Нийт 800 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар хангаж байгаагийн 70 орчим хувь нь орон нутгийн иргэд юм. Энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авч үзээрэй.

MAK Euro Cement Factory


bottom of page