"Монголын Алт" (МАК) компани нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлдэг "Ботгонд Бонус" хөтөлбөрийнхөө энэ оны урамшууллыг Дорноговь аймгийн Мандах сумаас олгож эхэллээ. 2023 онд 1923 ботго бойжуулсан Мандах сумын 153 өрхийн малчдад нийт 38.4 сая төгрөгийн урамшуулал олголоо.
Мөн сар шинийн босгон дээр тус сумын ахмад настнуудад хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.
"Ботгонд Бонус" хөтөлбөрийн урамшууллын талаарх сурвалжилгыг дараах холбоосоор үзнэ үү,