"Монголын Алт" (МАК) компани 2023 оны шилдэг 10 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа. МАК компани 2023 онд Шохойн үйлдвэр, "MAK Concrete" Бетон зуурмагийн үйлдвэр, Хуванцар поддоны үйлдвэр зэрэг 3 шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулж, ногоон хөгжлийн эхлэл болох сэргээгдэх эрчим хүчний төслөө эхлүүлсэн бөгөөд нийт 4000 гаруй ажлын байрыг бий болгож, 30 жилийн хугацаанд ₮2.1 их наядын татвар, хураамжийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлээд байна.
top of page
bottom of page