top of page

“Монголын Алт” (МАК) ХХК 11 оюутанд ₮38.9 саяын сургалтын тэтгэлэг олголоо


“Монголын Алт” (МАК) ХХК орон нутгийн хүүхдүүдийн сурч боловсрох боломжийг нэмэгдүүлж, чанартай боловсролыг дэмжих хүрээнд 2016 оноос хойш сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна. Харин 2023 оны хичээлийн жилд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2, Дундговь аймгийн Баянжаргалан, Дэлгэрхангай сумын тус бүр 2, нийт 11 оюутанд 38.9 сая төгрөгийн сургалтын тэтгэлэг олголоо.


Сурч хөгжих хүсэл эрмэлзэл, сурлагын дүнгээр шалгарсан эдгээр оюутнууд нь бүтэн жилийн сургалтын төлбөрөө хүлээж авч байна. Мөн компаниас зохион байгуулдаг дотоод сургалтын хөтөлбөр хамрагдах, үйлдвэрлэлийн дадлага хийх боломж олгохоор болсон байна. Түүнчлэн амжилттай суралцаж төгссөн тохиолдолд тогтвортой ажлын байраар хангах юм.

МУБИС-ийн 4-р курсийн оюутан Д.Чимэгбаяр

Үндэсний техникийн их сургуулийн 2-р курсийн оюутан Б.Баяр

МУИС-ийн 1-р курсийн оюутан Б.Дашзэгвэ

"Монголын Алт" МАК ХХК-ийн Худалдаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Д.Далайбаяр

"Монголын Алт" МАК ХХК-ийн Сургалтын мэргэжилтэн Б.Лувсангомбо


Зах зээлд шинээр хөл тавьж буй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг харвал, их, дээд сургууль төгссөн 30 оюутан тутмын ердөө 1 нь, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг төгссөн 6 оюутан тутмын 1 нь мэргэжлээрээ ажиллаж байна. Мөн Монгол улсын хэмжээнд инженер, хими, физик гэсэн шинжлэх ухааны чиглэлээр суралцагчдын тоо жил ирэх тусам буурч байгаа гэсэн судалгаа байна. Түүнчлэн компаниудаас олгогддог тэтгэлэгт хөтөлбөрүүдэд орон нутгийн оюутнууд хамрагдах боломж бага байдаг байна. Тиймээс МАК компани энэ чиглэлд анхаарч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх мэргэжлүүд болон орон нутгийн хөдөлмөр эрхлэлтэд бодитой хувь нэмэр оруулах зорилгоор сүүлийн 7 жил тэтгэлэгт хөтөлбөр зарлаж оюутан, залуусыг дэмжиж байгаа юм.

bottom of page