top of page

"Монголын Алт" (МАК) ХХК 1300 гаруй нээлттэй ажлын байр зарлалаа

Өдгөө 4000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж буй үндэсний үйлдвэрлэгч МАК компани нь 9-р сарын 13-14-ний өдрүүдэд Төв оффистоо "Нээлттэй ажлын байрны өдөрлөг" зохион байгуулах гэж байна. Энэ үеэр 1300 гаруй ажлын байранд сонгон шалгаруулалт явуулах ба дийлэнх хувьд нь Монгол Улсын зэсийн гурав дахь мега төсөл Цагаан суваргын төслийн ажиллах хүчнийг бүрдүүлэхээр төлөвлөөд байна.

Түүнчлэн нарийн мэргэжил шаардагдахгүй ажлын байранд ажиллах хүсэлтэй хүмүүсээс анкет авч, ярилцлага хийн шууд ажилд орох боломжийг олгох юм. МАК компанийн тухайд 2024 оноос цалин, урамшууллын бодлогоо шинэчлэн нийт үндсэн ажилтнууддаа дараах урамшууллыг олгож эхлээд буй. Үүнд:



  • Цалинтай чөлөө (Жилд 6 удаа)

  • Жилийн 10 сая төгрөгийн нөхөн олговор бүхий эрүүл мэндийн даатгал

  • Жилийн цалингийн 5%-тай тэнцэхүйц хүүхдийн сургалтын төлбөрийн дэмжлэг

  • Тэтгэврийн хуримтлал зэрэг багтаж байна.


Аж үйлдвэрийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан бидний эгнээнд нэгдэх хүсэлтэй хүн бүрийг "MAK Job Fair 2024" арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна. 


Нээлттэй ажлын байрны өдөрлөгийн хуваарь:


  • 9-р сарын 12-13-нд Эрдэнэт,

  • 9-р сарын 13-14-нд Хан-Уул дүүрэгт байрлах МАК компанийн төв оффис,

  • 9-р сарын 21-нд Дархан /Хөтөл/,

  • 9-р сарын 22-нд Эрдэнэт хотод тус тус зохион байгуулагдана.

bottom of page