“Монголын Алт” (МАК) ХХК 30 жилийнхээ ойн хүрээнд хүүхэд, залуусын амралт, чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх, сурч боловсрох орчин, нөхцөлийг бүрдүүлэх, спортын салбарыг дэмжин аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 14-р хороонд байрлах Түргэний амны 33.4 га талбайд олон улсын стандартад нийцсэн цогц бүтээн байгуулалт барихаар төлөвлөж байна.
“Түргэний Ам” олон улсын жишигт нийцсэн цогцолборыг гэр бүл төвтэй байдлаар төлөвлөж байгаа бөгөөд эрүүл, тохилог орчныг бүрдүүлэх ногоон байгууламж бүхий бүтээн байгуулалт болох юм. Үүнд:
320 хүүхдийн сургууль
150 хүүхдийн цэцэрлэг
Багш, сурагчдын дотуур байр
Цэцэрлэгт хүрээлэн
Үйлчилгээний төв
Спорт ордон
Задгай спорт талбай
Морин тойруулгын цогцолбор
Кёрлингийн ордон зэрэг бүтээн байгуулалтууд багтана.
Энэхүү цогцолбор байгуулах газрыг Монголын Алт (МАК) ХХК нь өмчлөөгүй бөгөөд “Газрын тухай хууль”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийн дагуу газар ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээний үндсэн дээр ашиглаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн улсад төлөх татвар, хураамжаа цаг тухай бүрд нь төлж байгаа болно. Мөн энэхүү цогцолбор нь худалдан авах чадварт нийцүүлэн залуу гэр бүлийг дэмжсэн, иргэн бүрд нээлттэй, ээлтэй орчныг цогцлоох болно.