Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 21 дэх жилдээ зохион байгууллаа.

Улс орон, нийгэм, эдийн засгийн хөгжлийн түүчээ болж, салбартаа манлайлж байдаг, шилдэг татвар төлөгч, баялаг бүтээгч, үндэсний аж ахуйн нэгж “Монголын Алт” (МАК) ХХК болон “МАК Цемент” ХХК нь “ТОП-100” ААН-ийн 2021 оны шалгаруулалтад дахин эрэмбэлэгдэж, өмнөх амжилтаа баталгаажуулж чадлаа. МАК-чууд бидний бүтээн байгуулалт, ажил хөдөлмөр улсдаа өндрөөр үнэлэгдэж групп компанийн хувьд татвар төлөлт, ажиллах хүчний үзүүлэлтээр сүүлийн 10 жилийн хугацаанд "Үндэсний ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн жагсаалтын эхний 10 байранд тогтмол бичигдэж, энэхүү жагсаалтад 21 дэх жилдээ амжилттай шалгараад байна.
Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран шалгаруулдаг, энэхүү ТОП-100 ААН-үүд нь улсын татварын орлогын дийлэнхийг нуруундаа үүрч, Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж байдаг үндэсний бахархал билээ.
