"Монголын Алт" (МАК) компанийн Бодлогын зөвлөлийн дарга, Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны Дэд дарга Б.Нямтайшир "Mining Week 2023" арга хэмжээний дөрөв дэх өдрийн Аж үйлдвэржилтийн салбар хуралдаанд "Нүүрс гүн боловсруулалт" сэдвээр илтгэл танилцууллаа.
Мөн "Хүнд үйлдвэрийн хөгжил, шийдэл" хэлэлцүүлэгт оролцох үеэр дэлхий нийт хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах шийдэл рүү чиглэж байгаа тул Монголчууд бид нүүрсний үнэ цэнээ хадгалж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх үүднээс ирээдүйн түлш буюу устөрөгч, түүний дагалдах бүтээгдэхүүнийг гарган авахаар ажиллаж байгаа тухай онцолж, уг төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.