top of page

Танилц: Бидний биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлд хийж буй ажлууд

“Монголын Алт” (МАК) ХХК-ийн байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулан, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлд гүйцэтгэж буй ажлуудыг танилцуулж байна.

“Эрдэнэс Цагаан Суварга” ХХК-ийн зүгээс зэрлэг ан амьтдад зориулан хүний оролцоогүй, нарны эрчим хүчээр ажилладаг ухаалаг уст цэгүүдийг байгуулж байна. Мөн зэрлэг ан амьтдын ундаалдаг булгийн эхийг хамгаалан ажиллаж байгаа юм. Тодруулбал, Нарангийн булаг, Цагаан суваргын булаг, Адаг хулстайн булаг, Цагаан усны булаг гэсэн 4 булаг байдаг бөгөөд булгуудын эхийг хамгаалан, хатаж ширгэхээс сэргийлж байна.


Идэш тэжээлийн хомсдол нь мазаалайн тоо толгой буурах үндсэн шалтгааны нэг тул Нарийнсухайтын уурхайн зүгээс Өмнөговь аймгийн Гурвантэс суманд орших “Шаригийн ганга”, “Тоорой хөхийн ус” хэмээх газарт идэш тэжээлийн нөөцийн сав байрлууллаа. Энэхүү ажил нь мазаалайг хамгаалах, тоо толгойг нь бууруулахгүй байхад чухал ач холбогдолтой юм. 2024 оны байдлаар манай улсад ердөө 51 бодгаль мазаалай бүртгэгдсэн билээ.



“Хүрэн толгой коал майнинг” ХХК-ийн зүгээс Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах 2-р багийн нутагт байх Хонингийн булгийн эх орчмын 1 га газрыг хашиж хамгаалан усны ундаргыг сэргээлээ. Ингэснээр зэрлэг ан, амьтан, бэлчээрийн мал сүргийн гадаргын усан хангамжийг сайжруулсан юм. Мөн Нарийнсухайтын уурхай, “Хүрэн толгой коал майнинг” ХХК нь өвөлжилтийн байдал хүнд бүсэд "Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газар"-ын хамгаалалтын захиргаа, нутгийн идэвхтэн байгаль хамгаалагчидтай хамтран биотехникийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна.

“Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах арга хэмжээнд төлөвлөгөө”-ний хүрээнд зэрлэг ан амьтны хууль бус худалдаа, хулгайн антай тэмцэх хамтарсан багийн ажлыг дэмжиж ажиллаж байна. Зэрлэг ан амьтны хууль бус худалдаа хулгайн антай тэмцэх хамтарсан багийн ажлыг дэмжин санхүүжүүлснээр зөрчлийн тоог багасгах, таслан зогсоох, гарсан зөрчил дутагдал дээр арга хэмжээ авах дата мэдээлэл цуглуулах, хулгайн ан гарч болзошгүй нутгуудад мониторинг хийх, “Смарт” программ ашиглан нутгийн иргэдэд хулгайн ангаас урьдчилан сэргийлэх мэдээллийг өгөх, дээрх мэдээллүүдийг тухай бүрд нь байгаль хамгаалагчдад бүртгүүлж дата мэдээллийн сан бүрдлүүлж байна.

МАК Цемент үйлдвэр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах "Их нартын байгалийн нөөц газар"-ын захиргаатай хамтран "Хар сүүлт зээрийн судалгаа, хамгаалал"  төслийг дэмжин ажиллаж байна.



bottom of page