"Монголын Алт" (МАК) ХХК Дорнод аймгийн Халхгол, Матад, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хэмжээнд гарсан тал хээрийн түймрийн улмаас тодорхой тооны мал, гэрээ алдсан 3 малчин өрхөд нийт 27 сая төгрөгийн үнэ бүхий иж бүрэн тавилгатай 5 ханатай гэр, хоол хүнс болон бусад эд материалын тусламж үзүүллээ.
Мөн компанийн төв оффисын ажилтнууд "Хандивын аян" өрнүүлж гамшигт өртсөн малчин өрхүүдэд ахуйн хэрэгсэл, хувцас, гутал болон бусад хэрэглээний бараа материалыг хандивлан сэтгэлийн гараа сунгалаа.