top of page

"Шилдэг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч", "Шилдэг сургуулийн барилга" номинацид шалгарлаа

"Mongolian Property Awards-2024"-ийн "Шилдэг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч", "Шилдэг сургуулийн барилга" номинацид шалгарсан юм. МАК компани нь боловсрол, эрүүл мэндийн салбарыг нийгмийн хариуцлагын тэргүүлэх чиглэлээрээ тодорхойлон ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд ₮50 тэрбумын хөрөнгө оруулалтаар 100 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээд байгаа юм.



2022 онд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ₮11.5 тэрбумаар байгуулсан олон улсын стандарт бүхий 960 хүүхдийн сургууль "Шилдэг сургуулийн барилга" номинацид шалгарлаа. Энэхүү сургууль нь 38 анги, номын сан, лаборатори, хооллох танхим, сэтгэл зүйчийн өрөө, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан цахилгаан шат, хүүхдэд зориулсан ариун цэврийн өрөө, шүршүүр, гадна тохижилт зэргийг багтаасан цогц бүтээн байгуулалт юм.



bottom of page