Худалдан авалтын бодлого
-
Компанийн тасралтгүй үйл ажиллагааг дэмжих зорилгоор ханган нийлүүлэлтийн процесст чанар, хугацаа, зардлыг чухалчилж ажиллана.
-
Худалдан авалтын үйл ажиллагаа нь холбогдох дүрэм журам, тохирсон гэрээ, хэлцлийн дагуу явагдах бөгөөд бид бүх нийлүүлэгчдэдээ шудрага өрсөлдөх боломжийг олгоно.
-
Бид нийлүүлэгчидтэйгээ харилцан итгэлцэл дээр суурилсан, харилцан ашигтай урт хугацааны хамтын ажиллагааг эрхэмлэнэ.
-
Байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулахын тулд Ногоон худалдан авалтын бодлогод нийцсэн бараа, үйлчилгээг дэмжиж ажиллана.
-
Хамтын үйл ажиллагааны бүхий л процесстоо ХАБЭА-н дүрэм журам, компаниас тогтоосон стандарт, шаардлагыг мөрдөж аюулгүй байдлыг ханган ажиллана.
Худалдан авалтын процесс
-
Нийлүүлэгчдэд үнийн саналаа ирүүлэх хүсэлт илгээх (PR)
-
Ирүүлсэн үнийн саналыг шалган баталгаажуулах , асууж тодруулах
-
Үнийн саналд хариу илгээх худалдан авах хүсэлтээ мэйлээр илгээнэ
-
Сонгогдсон нийлүүлэгчтэй гэрээ байгуулах
-
Гэрээний гүйцэтгэлийг хангах