top of page
MAK Euro Cement Factory

Импортыг орлох үндэсний 
үйлдвэрлэл

Бид Европ технологийн дагуу барилгын материал үйлдвэрлэж

импортын хараат байдлыг бууруулж байна 

Мэдээ, мэдээлэл
Tselmuun Nyamtaishir
Мэндчилгээ

“Монголын Алт” (МАК) ХХК нь 2000-аад оны эхэн үеэс барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт шат дараатай хөрөнгө оруулж, цемент, блок, бетон зуурмаг, шохой, цонх, хаалга, төмөр хийц, агаар сэлгэлтийн системийн нийт долоон үйлдвэрийг ашиглалтад оруулан, 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо тогтвортой үйлдвэрлэж байна.

Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, импортын хамаарлыг бууруулах энэхүү бодлогын үр дүнд аж үйлдвэр, барилга бүтээн байгуулалтын салбарт нийт 1700 гаруй ажлын байр бий болгон 2015 оноос хойш нийт 560 орчим сая ам.долларын гадагш чиглэх валютын урсгалыг эх орондоо үлдээгээд байна.

Өнгөрсөн хугацаанд МАК-чууд бид импортыг орлох барилгын материалын үйлдвэр байгуулахын зэрэгцээ логистик, агуулах, түгээлт, борлуулалтын суваг болон дижитал системд хөрөнгө оруулж, эрдэс түүхий эдээс үйлдвэрлэл, үйлдвэрлэлээс хэрэглэгч хүртэлх тогтвортой сүлжээг амжилттай бий болгосон.

Өнгөрсөн нэгэн зууны хугацаанд Монголын барилгын салбар улс орныхоо хөгжил дэвшлийн бат бэх суурийг тавьж, хот суурин, үйлдвэр, сургууль, эмнэлэг, орон сууц, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтыг цогцлоон, эх орныхоо өнөөгийн өнгө төрхийг бүтээсэн бахархам түүхтэй билээ. Харин дараагийн 100 жилд бид иргэн бүрийнхээ амьдрах орчныг бүтээх ёстой. МАК компани эрдэс түүхий эдээс орон сууц хүртэлх тогтвортой, хариуцлагатай, инновацад суурилсан экосистемийг бий болгох замаар энэ их үйлсэд гар бие оролцож, салбарын шинэ зууны хөгжилд бодит хувь нэмрээ оруулах болно.

Холбоо барих

Санал, хүсэлт

Хан-Уул дүүрэг, I хороо, XIX хороолол, Чингисийн өргөн чөлөө, “Монголын Алт” (МАК) ХХК-ийн төв байр-44, Улаанбаатар хот 17030, Ш/х-66

Төв оффис: 7575 9707,   Борлуулалт: 7575 9700 

​Санал хүсэлтийг хүлээн авлаа. Танд баярлалаа!

bottom of page